БУУРАЛЫН АГУЙ
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн нутагт сумын төвөөс хойд зүгт 42 км газарт Бууралын агуй хэмээх байгалийн өвөрмөц тогтоц бүхий агуй бий. Агуй нь Дунд Буурал уулын баруун хажуу дээр байрладаг бөгөөд агуйн ам нь 2-3 метр өргөн, амны өндөр нь 1 метр орчим бөгөөд дотроо 6-8 метрийн өргөнтэй, мөн баруун болон зүүн талдаа тус бүр нь 5-6 метр салбарласан салаатай. Онон Балжийн байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай газар нутагт оршдог бөгөөд цэвдэгийн төлөөлөл болохуйц биологийн олон янз байдлын төлөөлөл юм. Зуны халуунд мах хөлдөхүйц хүйтэн, мөсөн давхаргууд бүхий тогтоцтой. Эрт дээр үед лам нар даяан хийдэг байсан ул мөр бий, дотроо ойроцоогоор 120 орчим хүн багтана. Хэдийгээр улсын тусгай хамгаалалтад хамаардаг ч 2014 онд сумын ИТХ-н тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоол гарчээ.